Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ,
ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол уртын дагуу битүү мөсөн бүрхүүлтэй, зарим хэсэгтээ халиатай. Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 71 см олон жилийн дунджийн орчим, Хархорин сумын мөсний зузаан 53 см буюу олон жилийн дундаж орчим байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол битүү мөсөн бүрхүүлтэй, Уянга сумын орчим мөсний зузаан 56 см буюу олон жилийн дунджаас 30 см-ээр нимгэн бол Арвайхээр сумын орчим мөсний зузаан 48 см буюу олон жилийн дунджаас 15 см зузаан байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь олон жилийн дунджаар 12 дугаар сарын нэг-хоёрдугаар арав хоногт ёроолдоо хүртэл хөлддөг ч энэ жилийн хувьд Нарийнтээл сумын орчим мөсөн доор урсацтай байна. Мөсний зузаан 19 см буюу олон жилийн дунджаас 15 см нимгэн байна. .
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим ёроодож хөлдсөн, мөсний зузаан 27 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна. Хөгшин Орхон гол нь ёроолдоо хүртэл хөлдсөн ба мөсний зузаан 51 см буюу олон жилийн дунджаас 10 см зузаан байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР